Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • 2024 оны 05 сарын 1-нээс 5-р сарын 31ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд  27 галт тэрэг импортын чингэлэг хөдөлсөн байна.
  • Өнөөдрийн байдлаар Tяньжин  боомтын төмөр замын 2 терминалд Монголруу явахаар хүлээгдэж байгаа 9400 TEU , боомт дээр 1500 гаруй TEU чингэлэгүүд байна. Транзит хугацаа 70-75 хонож ачигдан гарч байна.
  • Эрээн өртөөний ачаалал нэмэгдэн өртөөрүү орох дараалал үүсэн 6 цаг хүлээгдэн Эрээн өртөөрүү орж  1-2 хоногт гаалийн бүрдүүлэлт хийгдэн гарч байна.
  • Тяньжинаас Авто тээврээр ачигдан гарах чингэлэг ихэссэнээр ачааны машины гаалийн бүрдүүлэлт удааширах,ачааны машины олдоц ховордох, авто тээврийн үнэ нэмдэгдэж авто тээврээр гарах ачааны транзит хугацаа нэмэгдэж байна.
  • Үүний улмаас Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500 кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд бичиг баримт засварлах болон нэмэгдэл зардал гарахыг анхааруулж байна.
  • Замын Үүд өртөөний үйл ажиллагаа жаахан удааширан орж ирсэн чингэлэгүүд 4-5 хоногт ачигдан гарч байна.
  • Коско далайн тээвэр анх удаа  ‘Төв Ази ‘цуваа галт тэрэгийг Тяньжинаас -Хоргос боомт-Алматы Казакстан гэсэн маршрутаар гаргаж эхэллээ.
  • Сингапур,Дубай болон Шанхай боомтуудын ачаалал их байгаагийн улмаас түгжрэл үүсэн чингэлэгүүдийн транзит хугацаа  7 хоногоор хойшилж байгаа нь импортын чингэлэгийн транзит хуагцаанд ихээхэн нөлөөлж байна.
  • Тяньжинд төмөр замаар гаалийн бүрдүүлэлт хийгдсэн чингэлэгийг дахин авто машины гаалийн бүрдүүлэлт хийхийг Тяньжины гаалийн байгууллагаас хориглож байгааг анхаарна уу . Иймд эрхэм үйчлүүлэгч та бүхэн яаралтай ачаагаа авто машинаар гаргах хүсэлтээ чингэлэг Тяньжинд гаалийн бүрдүүлэлт хийгдэхээс өмнө бидэнд хандан мэдэгдэнэ үү.

Холбогдох утас: 7010-5858, 11-333909

Цахим шуудан: sales@tuushin.mn