БНХАУ-ын баярын амралтын дараах ачааны хуримтлал, Эрээн хотын гаалийн талбай орчмын зам засварын ажил болон боомтын нэвтрүүлэлт 18:00 цаг хүртэл явагдаж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн эргэлт удааширч, ачаа татан авах болон хүргэлтийн хугацаанд өөрчлөлт орсон нөхцөл байдалтай байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн дэх гаалийн талбайд Улаанбаатар чиглэлд ачигдахаар хүлээгдэж буй 3,000 орчим ачааны машин Эрээн хот руу нэвтрэхээр дараалалд зогсож байгаа бөгөөд өдөрт ердөө 150–200 Монголын ачааны машин хилээр нэвтрэх боломжтой байна Эрээн хотын Хуань Юй (Huanyu) талбайд 700 орчим машин түгжрэлд орж, саатсан байдалтал байнгаас гадна шинээр ачигдсан ачаанууд Эрээн хотод тасралтгүй нэмэгдэн ирж байна.
Замын-Үүдээс Эрээн чиглэлд нэвтрэх автомашины дараалал нэмэгдсэнээс гадна дизель түлш болон хүлээлтийн зардал өссөн учраас авто тээврийн үнэ нэмэгдэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, та бүхнийг ойлгон хүлээцтэй хандахыг хүсье.
Бидний тооцоолж байгаагаар энэхүү нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрахгүй байх магадлалтай байна. Бид нөхцөл байдлын талаарх шинэ мэдээлэл гарвал цаг тухай бүрд нь мэдэгдэх болно.