Хэрэглэгчийн булан

Түгээмэл асуулт хариулт

Үйлчлүүлэгчийн ачаа тээш, бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудаас тээвэрлэн оруулж ирэх ажлыг манай компаний Борлуулалтын Албаны мэргэжилтэнгүүд таны сонирхож буй бүхий л улс орнуудаас тээврийн үнийн санал гаргаж өгөх эсвэл таны и-мэйл хаяг руу явуулах ба утасаар шууд холбогдно уу.
Парист байрлах Олон улсын худалдааны танхимаас INCOTERMS-ийг боловсруулан гаргадаг бөгөөд энэ нь олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон Олон улсын худалдааны нэр томъёоны тайлбар юм. Анх 1936 онд гарснаас хойш 1953, ’67’ 76’, 80’, ’90 болон 2000, 2010 онуудад дахин шинэчлэгдэн гарсан.
Энд дарж  дэлгэрэнгүйг үзнэ үү.
Таны ачаа бараа чингэлэг, вагон, авто машин-д ачигдан хөдөлж эхэлснээс хойш манай Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн хариуцан авч, зөвлөмж зөвлөгөө өгч, өдөр тутам мэдээллээр ханган ажиллах бөгөөд ачигдан гарсан мэдээллийг и-мэйлээр чингэлэг болон вагон дугаарын хамт явуулах ба тус дугаарыг нүүр хэсэгт байрлах замын мэдээ шалгах хэсэгт оруулж онлайнаар 24 цагаар шалгах боломжтой.

Санал, хүсэлт