Мөн энэ хугацаанд Эрээн боомт руу авто тээврээр ойролцоогоор 840 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол Улс руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж буй 5500 TEU буюу 2750 гаруй чингэлгийн үлдэгдэл үүсээд байна. Галт тэрэг хүлээх дундаж хугацаа 40-45хоног байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 882 чингэлэг байгаагаас: Ачаатай-503, Хоосон -379 чингэлэг байна.