2025 оны 7-р сарын 1-нээс 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500 TEU буюу 250 чингэлэгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс: Xingang North терминалд – 300 TEU Wujie терминалд- 100 TEU Xingang Port терминалд- 100 TEU
Манай байгууллага хамт олны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Байгууллагын соёл ба ажилтнуудын ёс зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
FIATA – International Federation of Freight Forwarders Associations /Олон улсын тээвэр зуучлагчдын холбоодын нэгдсэн Федераци /-ийн ээлжит хурал 2025 оны 10-р сард Вьетнамын Ханой хотод болж Туушин ХХК-ийн дэд захирал Н.Энхриймаа, дэд захирал Д.Энхцэнгэл нар амжилттай оролцлоо.
2025 оны 12-р сарын 1-нээс 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 37 галт тэрэг хөдөлсөн байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 900 TEU буюу 450 чингэлэгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс: Xingang North терминалд – 500 TEU Wujie терминалд- 350 TEU Xingang Port терминалд- 50 TEU 12-р сард Тяньжин боомтоос ачааны автомашинаар 500 чингэлэг тээвэрлэгдэн гарсан байна. Тяньжинаас ачигдсан чингэлэг 10-12 хоногт хилээр, Замын-Үүдээс 5-8 хоногт ачигдан Улаанбаатарт орж ирж байна. Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.