Мэдээ мэдээлэл

Туушин ХХК нь ISO 9001:2015 гэрчилгээний хугацаагаа сунгуулав.

Туушин ХХК нь ISO 9001:2015 гэрчилгээний хугацаагаа сунгуулав.

Туушин ХХК нь анх 2008 онд тээврийн зуучийн үйлчилгээг шуурхай, чанартай болгох, үйлчлүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх зорилгоор бодлого, зорилтоо тодорхойлж,  чанарын удирдлагын  тогтолцооны ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тогтолцоо нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Стандарт Хэмжил Зүйн Газраас  гардан авснаас хойш 3 удаа гэрчилгээ сунгуулах , магадлах аудитад амжилттай хамрагдсан билээ.

Компани нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн компанийн баримт бичгийн шинэчлэл хийн, үйлчилгээний чанартаа онцгой анхаарч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг эрхэмлэн, тэдэнд үзүүлэх үйлчилгээндээ олон шинэлэг технологи, инноваци нэвтрүүлсэний нэг нь, замд яваа ачааны мэдээг гар утасны аппликэйшнээр харах боломжтой болжээ. 

Компаний хамт олон 2021 онд Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ эзэмших хугацаагаа сунгах хүсэлтээ гаргасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Стандарт Хэмжил Зүйн Газраар үнэлгээ хийлгэж ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж байгааг магадлан шалгуулаад №020 тоот гэрчилгээ хүлээн аваад байна.