Монгол, Францын холбогдох байгууллагуудын 12 жилийн хамтын ажиллагааны үр дүнд эх орондоо эргэн ирсэн эдгээр үнэт олдворыг тээвэрлэн авчрах ажлыг Туушин Групп болон MIAT ТӨХК хамтран зохион байгуулж, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэлээ.
Шинжлэх ухаан, соёлын өндөр ач холбогдол бүхий эдгээр олдворууд нь Монголын палеонтологийн өвийг хамгаалах, эх оронд нь хадгалан хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд цаашид олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна.