3-р сарын 01-ээс 29-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2300TEU буюу 1150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
2026 оны 03-р сарын 1-нээс 22-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн. ба энэ хугацаанд 500 чингэлэг автаар ачигдан гарсан байна.
Туушин ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний өв соёлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх үйлсэд тогтмол анхаарч ажилладаг билээ. Энэ удаад Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээний бэлтгэлийн заалны нэг жилийн төлбөрийг бүрэн хариуцан дэмжиж, залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүллээ.
2026 оны 01-р сарын 1-нээс 11-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 12 галт тэрэг хөдөлсөн байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1300 TEU буюу 650 чингэлэгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс: Xingang North терминалд – 900 TEU Wujie терминалд- 300 TEU Xingang Port терминалд- 100 TEU Замын -Үүдийн түгжрэлээс үүдэн Тяньжинаас галт тэрэг гарахыг 1.07-1.11 хооронд түр хугацаагаар зогсоосон ба 1.12-ноос эхлэн ачих эхлэхээр байна. Тяньжинаас ачигдсан чингэлэг 10-12 хоногт хилээр, Замын-Үүдээс 5-8 хоногт ачигдан Улаанбаатарт орж ирж байна. Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.