Мэдээ мэдээлэл

БНХАУ-ын боомтууд дээр Монгол Улсын ачаатай чингэлгийн бөөгнөрөлийн тухай цаг үеийн мэдээлэл

БНХАУ-ын боомтууд дээр Монгол Улсын ачаатай чингэлгийн бөөгнөрөлийн тухай цаг үеийн мэдээлэл

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын боомтууд дээр Монгол Улсын ачаатай чингэлгийн бөөгнөрөл үүсэж, уг нөхцөл байдлыг арилгахаар Тяньжинд бөөгнөрөөд байсан чингэлгүүдийг ачиж гаргах үүднээс Хятадын тал вагон хангамжийг Тяньжинд төвлөрүүлж бусад боомтуудаар Ляньюньган , Чинхуандо боомтоор дамжин явж байсан чингэлэг тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаанд зогсоосон билээ.

Манай зуучлалаар хамгийн сүүлд Ляньюньган боомтоос 12-р сарын 5-нд чингэлгүүд хөдөлсөн ба өнөөдрийг хүртэл дахин ачилт хийгдэж гараагүй байгаа.  Бид бүхэн Тяньжин боомтоос бусад боомтуудад зогсож байгаа чингэлгүүдийг яаралтай ачиж гаргах талаар хүсэлтээ чингэлгүүдийнхээ жагсаалтын хамт МТЗНХ, ГХЯ, ЗТЯ болон бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж Хятадын Төмөр замд албан ёсоор хүргүүлж байгаа боловч БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Иймд харилцагч та бүхэн үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгон хамтран ажиллаж хүлээцтэй хандана гэдэгт найдаж байна. Нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүргүүлэн ажиллах болно.