Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • 2025 оны 4 сард нийт 52 галт тэрэг хөдлөх хуваарьтай байснаас 4-р сарын 1-нээс 21-ны хоорондТяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, нийт 36 галт тэрэг хөдөлсөн байна.
  • Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа 3,100 TEU буюу 1550 чингэлэгийн үлдэгдэлтэй байна.Үүнээс:
    • Xingang North терминалд – 1400 TEU
    • Wujie терминалд- 1400 TEU
    •  Xingang Port терминалд- 300 TEU
  • Tяньжин боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 30-45 хоногт ачигдан гарч байна.
  • Тяньжинаас 7 хоногт 300-аад чингэлэг авто машинаар ачигдан гарч байна. Одоогоор Эрээн өртөөний Huanyu терминалын ачаалал хэвийн хүлээлтгүйгээр ажиллаж байна.
  • Цаг агаар дулаарч байгаатай холбогдон импортын татан авалт нэмэгдэн ачаалал эрс нэмэгдэж байна. Хэвийн ажиллаж байсан хилийн боомтуудын үйл ажиллагаа 4-р сарын 1-нээс ихэсч Эрээнээс ачигдан чингэлэг 2-3 хонож Замын-Үүдэд орж ирж байна.

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.