2025 оны 7-р сарын 1-нээс 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500 TEU буюу 250 чингэлэгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс: Xingang North терминалд – 300 TEU Wujie терминалд- 100 TEU Xingang Port терминалд- 100 TEU
Монгол улсын ууган тээврийн зууч Туушин ХХК, Бүгд Найрамдах Чех улсын EGT Express компанитай хамтарч Европын улсуудаас ачаа бараагаа хурдан хугацаанд аюулгүй тээвэрлүүлж хүлээн авах боломжийг бүрдүүлж 14 хоног тутамд агаарын ачаа тээврийн “Boeing 767-300” хөлөг онгоцыг аялуулах ажлыг амжилттай эхлүүллээ.
УБТЗ нь импортоор ирж байгаа хуучин машин бүхий чингэлгүүдийг Замын-Үүд шилжүүлэн ачих анги, Сайншанд өртөөнд хаяглан олгох зөвшөөрөл өгч, хаяг солин олгох ажлыг эхэлсэн байна.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагуудтай гурван талт уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо.