





МҮХАҮТ-ын дэргэдэх Эйр Чэмбэр билетын касс, Олон улсын агаарын тээврийн холбоо, (IATA)-той хамтран аюултай ачаа тээврийн журам, зохицуулалтын олон улсын зэрэгтэй мэргэжлийн сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад тээвэр зууч, агаарын тээвэр, карго, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон хил гааль, мэргэжлийн хяналт, нисэхийн албан хаагчид хамрагдсан юм.
Энэ оны 06 сарын 4-5-ны өдрүүдэд ӨМӨЗО-ын Хөх хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA), Азийн Хөгжлийн Банк хамтран гадаад худалдаа, тээвэр, логистик, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан “Business Networking Forum” –ыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтэс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын (CAREC) тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран (CFCFA) Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2012 оны 6-р сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.